Монгол болон 45+ хэлээр ярьж бичих · Windows, macOS
Шивэхээ боль. Ярь. Шууд бичигдэнэ.
Word, Gmail, Messenger — ямар ч программ дээр товчоо дараад Монголоор ярь. Хэлсэн бүхэн тань яг бичих гэсэн газарт нь тэр даруй бичигдэнэ. PRO-д AI нь ярьсныг тань цэгцэлж имэйл, мессеж, баримт болгоно.
Үнэгүй · Карт шаардахгүй · 3 минутад бэлэн болно
Хурд
Ярих нь шивэхээс 3 дахин хурдан
“Сайн уу, маргааш 10 цагт уулзаад…”
“Сайн уу, маргааш 10 цагт уулзаад төслийн төлөвлөгөөгөө ярилцъя. Би танилцуулгаа бэлдчихье.”
Насанд хүрсэн хүний ойролцоо дундаж. Кириллээр шивэхэд бүр ч удаан.
Хэрхэн ажилладаг вэ
Гурван алхам. Өөр юу ч хэрэггүй.
- 01
Бичих газраа товш
Word, Gmail, Messenger — бичих гэсэн талбараа нэг товш.
- 02
Товчоо барьж ярь
Ctrl + Alt + Space (macOS-д Control + Option)-ийг хамт барьж байгаад Монголоор чөлөөтэй ярь.
- 03
Тавихад л бичигдэнэ
Товчоо тавихад хэлсэн үг тань яг тэр газраа шууд орно. Хуулах, буулгах хэрэггүй.
Боломжууд
Бичдэг бүх газарт тань
Хаана ч, ямар ч хэлээр
Бичих талбар байгаа газар бүрт текст орно. Анхдагчаар Монгол; Тохиргооноос Англи, Орос, Хятад, Япон гэх мэт 45+ хэл рүү нэг дараад солино.
AI-аар эмхэлнэ
Ярьсан текстээ 8 хэлбэрийн аль нэгээр боловсруул. Хувилбаруудаа харьцуулаад Enter дарахад л орно.
Дуу тань хадгалагдахгүй
Дуу зөвхөн санах ойд байж яриа таних үйлчилгээ рүү очно. Диск, өгөгдлийн сан, лог руу хэзээ ч орохгүй.
Түүх шифрлэгдэнэ
Төхөөрөмж хооронд хадгалагдах түүх тань хувийн түлхүүрээр шифрлэгдэнэ. Манай ажилтнууд ч уншиж чадахгүй.
Тасалдалгүй
Манай сервер түр доголдсон ч ярьж бичих тань хэвээр ажиллана.
Өөрийн товч
Товчны хослолоо, барьж ярих эсвэл дарж асаах горимоо Тохиргооноос сонго. Компьютер асахад өөрөө ажиллана.
AI Panel · PRO
Нэг яриа — найман хэлбэр
Ярьсан текстээ сонгоод хүссэн хэлбэрээ дар. AI утгыг нь хэвээр үлдээж, хэлбэрийг нь л өөрчилнө.
“аан маргааш өглөө арван цагт хурал болно тэгээд маркетингийн тайлан бас төсвийн асуудал ярина Болд та тайлангаа бэлдчихээрэй за тэгээд Сараа төсвийн тоогоо авчраарай”
Сэдэв: Маргаашийн хурал Сайн байна уу, Маргааш өглөө 10:00 цагт хурал болно. Маркетингийн тайлан болон төсвийн асуудлыг хэлэлцэнэ. Болд — маркетингийн тайлангаа бэлтгэнэ үү. Сараа — төсвийн тоо баримтаа авчирна уу. Хүндэтгэсэн,
Үнэ
Ярьж бичих үнэгүй. PRO-д AI ч бий.
Урьдчилан төлнө, автомат сунгалтгүй. QPay-ээр банкны аппаараа төлнө.
Үнэгүй
0₮
Нэвтэрч ашиглана. Бичлэгийн тоо хязгаартай, PRO-д хязгааргүй.
- Монголоор ярьж бичих: 4 цагт 5 бичлэг хүртэл
- Монголоор ярьж бичих
- Англи, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт 45+ хэл — Тохиргооноос сонгоно
- Бүх программ дээр ажиллана
- Өөрийн товчны хослол
- Шифрлэгдсэн түүх, бүх төхөөрөмж дээр
PRO
9,900₮/ сар
Нийт 9,900₮ · 1 сар
- Ярьж бичих хязгааргүй
- AI Panel: 8 хэлбэр
- AI нь таны ярьсан хэлээр боловсруулна
- Хувилбаруудыг харьцуулж сонгох
- Албан болон энгийн өнгө аяс
- Түүхээ вэбээс AI-аар дахин боловсруулах
БАЙГУУЛЛАГА
Багаараа PRO-д: нэг нэхэмжлэх, олон суудал
Суудал бүр 9,900₮/сар-аас, PRO-той ижил үнээр. НӨАТ нэмэгдэнэ.
- Нэхэмжлэхээр дансаар эсвэл QPay-ээр төлнө
- Ажилтнуудаа имэйлээр урина, хүн солих үнэгүй
- Хэрэглээг байгууллагаар нь нийтэд нь харна
- Ажилтны ярьсан текст менежерт ч харагдахгүй
Төлсөн төлбөр буцаагдахгүй. Автомат сунгалт байхгүй, хугацаа дуусахад Үнэгүй багц руу шилжинэ.
Асуулт, хариулт
Түгээмэл асуултууд
Amarhan Voice гэж юу вэ?
Монголоор ярьсныг тань яг бичих гэсэн газарт нь текст болгон бичдэг компьютерын программ. Товчоо барьж яриад тавихад Word, хөтөч, мессенжер гэх мэт ямар ч программ дээр текст орно.
Зөвхөн Монголоор ажиллах уу?
Үгүй. Анхдагчаар Монголоор ажиллах бөгөөд программын Тохиргоо → Хэл хэсгээс Англи, Орос, Хятад, Япон, Солонгос, Казах, Герман, Франц гэх мэт 45 гаруй хэлийг сонгож болно. Сонгосон хэл дараагийн бичлэгээс эхлэн ажиллаж, PRO-гийн AI Panel ч тухайн хэлээр боловсруулна.
Үнэтэй юу?
Ярьж бичих бүх хэрэглэгчид үнэгүй. Үнэгүй багцад тодорхой хугацаанд хийх бичлэгийн тоо хязгаартай (хязгаар дуусвал app хэдэн минутын дараа сэргэхийг харуулна). PRO-д бичлэгийн тоо хязгааргүй, мөн AI-аар цэгцлэх, имэйл, мессеж болгох AI Panel нээгдэнэ: сард 9,900₮, урт хугацаагаар авбал хямдарна.
Ямар компьютер дээр ажиллах вэ?
Windows 10, 11 (64-bit) болон macOS (Apple silicon, Intel) дээр ажиллана.
Суулгахад анхааруулга гарвал яах вэ?
Amarhan Voice хараахан Microsoft болон Apple-ийн гарын үсэггүй тул анхааруулга гарах нь хэвийн. Windows-д «More info», дараа нь «Run anyway» дарна. macOS-д System Settings → Privacy & Security хэсгийн «Open Anyway» товчийг дарна. Алхам бүрийг Татах хуудасны суулгах заавраас зурагтай нь харна уу.
Интернэт хэрэгтэй юу?
Тийм. Яриа таних үйлчилгээ интернэтээр ажилладаг.
Өнөөдрөөс шивэхээ боль
Үнэгүй татаад хэдхэн минутын дараа ярьж эхэл. Карт шаардахгүй.
Яриад л өг. Amarhan өөрөө эмхэлнэ.