Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн огноо: 2026-09-23
Үйлчилгээ
Amarhan Voice нь Монгол хэлээр ярьсныг текст болгож курсорын байрлалд оруулдаг desktop програм юм. Ашиглахын тулд бүртгүүлж нэвтэрсэн байх шаардлагатай.
FREE ба PRO
Voice typing бүх хэрэглэгчид үнэгүй. AI боловсруулалт PRO эрхтэй хэрэглэгчид нээлттэй.
Бид шударга хэрэглээний хүрээнд хэрэглээний хязгаар тогтоох эрхтэй. Хязгаар тогтоох бол урьдчилан мэдэгдэнэ.
Төлбөр
PRO-г QPay-ээр 1, 3, 6, 12 сараар урьдчилан төлнө. Автомат сунгалт байхгүй. Хугацаа дуусахад эрх автоматаар FREE болно.
PRO эрх идэвхтэй байхад дахин төлбөл үлдсэн хугацаан дээр нэмэгдэнэ.
Төлсөн төлбөр буцаагдахгүй.
Хэрэглэгчийн үүрэг
Бүртгэлийн нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, үйлчилгээг хууль бус зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй.
Яриа танилт болон AI-ийн үр дүн алдаатай байж болно. Чухал баримтыг оруулахаасаа өмнө шалгана уу.
Үйлчилгээний өөрчлөлт
Бид үйлчилгээ болон энэ нөхцөлийг өөрчилж болно. Чухал өөрчлөлтийг имэйлээр болон app дотор мэдэгдэнэ.