Асуулт, хариулт
Түгээмэл асуулт
Amarhan Voice гэж юу вэ?
Монголоор ярьсныг тань курсорын байрлалд текст болгон бичдэг компьютерын app. Товчоо барьж ярьж, тавихад Word, браузер, мессенжер гэх мэт ямар ч программ дээр текст орно.
Үнэтэй юу?
Voice typing бүх хэрэглэгчид үнэгүй. AI-аар цэгцлэх, имэйл, мессеж болгох зэрэг AI Panel нь PRO эрхтэй: сард 9,900₮, урт хугацаагаар авбал хямдарна.
Ямар компьютер дээр ажиллах вэ?
Windows 10, 11 (64-bit) болон macOS (Apple silicon, Intel) дээр ажиллана.
Chrome суулгах шаардлагатай юу?
Үгүй. App микрофоноос шууд бичиж, Google-ийн яриа таних үйлчилгээгээр текст болгоно. Хүсвэл Тохиргооноос Chrome-оор ажиллах горимыг сонгож болно.
Интернэт хэрэгтэй юу?
Тийм. Яриа таних үйлчилгээ интернэтээр ажилладаг.
Миний дуу хоолой хаана хадгалагдах вэ?
Хаана ч хадгалагдахгүй. Дуу зөвхөн компьютерийн санах ойд байж Google-ийн яриа таних үйлчилгээ рүү шууд очоод текст болдог. Диск, манай сервер рүү хэзээ ч ордоггүй.
Түүх маань хэнд харагдах вэ?
Зөвхөн танд. Түүх таны хувийн түлхүүрээр шифрлэгдэж хадгалагддаг тул манай ажилтнууд ч уншиж чадахгүй. Тохиргооноос унтраавал cloud дахь түүх бүрмөсөн устгагдана.
PRO-г яаж төлөх вэ?
QPay-ээр, банкны аппаараа QR уншуулж төлнө. 1, 3, 6, 12 сараар урьдчилан төлөх бөгөөд автомат сунгалт байхгүй.
Төлбөрөө буцааж авч болох уу?
Үгүй. Төлсөн төлбөр буцаагдахгүй тул эхлээд үнэгүй хувилбарыг туршиж үзнэ үү.