Төхөөрөмж
Amarhan Voice татах
Суулгаад нэвтэрмэгц товчоо барьж ярихад л болно.
Windows
Windows 10 болон 11
Тун удахгүй
macOS
Apple silicon болон Intel Mac
Тун удахгүй
Google Chrome суулгах шаардлагагүй. App микрофоноос шууд бичиж, Google-ийн яриа таних үйлчилгээгээр текст болгоно.
Суулгах заавар
Amarhan Voice хараахан Microsoft болон Apple-ийн гарын үсэггүй тул суулгахад анхааруулга гарна. Энэ хэвийн үзэгдэл. Зөвхөн voice.amarhan.mn сайтаас татсан файлыг суулгана уу.
Windows
- 1Татсан AmarhanVoice…-setup.exe файлыг ажиллуулна.
- 2«Windows protected your PC» гэсэн цэнхэр цонх гарвал «More info» дээр дарж, «Run anyway» товчийг дарна.
- 3Суулгаж дуусмагц Amarhan Voice нээгдэнэ. Нэвтэрч ороод Ctrl + Alt + Space дарж ярьж үзээрэй.
- 4Антивирус файлыг хорио цээрт оруулбал voice.amarhan.mn-ээс татсан гэдгээ шалгаад, антивирусын тохиргооноос Amarhan Voice-г зөвшөөрнө үү.
macOS
- 1Татсан .dmg файлыг нээж, Amarhan Voice-г Applications хавтас руу чирнэ.
- 2Applications-аас Amarhan Voice-г нээхэд «Apple could not verify…» гэж гарвал «Done» дарж хаана.
- 3System Settings → Privacy & Security руу орж доош гүйлгээд «Amarhan Voice was blocked…» мөрийн хажуугийн «Open Anyway» товчийг дарж, нууц үгээ оруулна.
- 4Текст оруулахын тулд System Settings → Privacy & Security → Accessibility хэсэгт Amarhan Voice-г асаана.
- 5Шинэчлэлийн дараа текст орохгүй бол Accessibility хэсгээс Amarhan Voice-г «−» товчоор хасаад, дахин нэмж асаана.