Нууцлалын бодлого

Шинэчилсэн огноо: 2026-09-23

Бид юу цуглуулдаг вэ

Бүртгэл: имэйл хаяг, нууц үгийн hash (нууц үгийг өөрийг нь хадгалдаггүй), нэр (заавал биш).

Төхөөрөмж: суулгалтын дугаар, үйлдлийн систем, app-ийн хувилбар, төхөөрөмжийн нэр.

Хэрэглээний тоо: хэдэн удаа ярьсан, ярианы үргэлжлэх хугацаа, үгийн тоо, AI хүсэлтийн тоо. Эдгээр нь зөвхөн тоо бөгөөд таны текст ордоггүй.

Түүх: таны ярьж бичүүлсэн текст болон AI-аар боловсруулсан хувилбарууд (анхдагчаар төхөөрөмж хооронд хадгалагдана, доорхыг үзнэ үү).

Төлбөр: QPay-ээр хийсэн төлбөрийн дүн, огноо, төлөв. Банкны картын мэдээлэл бидэнд ирдэггүй.

Дуу хоолой

Бид таны дууг хүлээж авдаггүй, хадгалдаггүй. Яриа таних ажлыг таны компьютер дээрх браузерын хөдөлгүүр гүйцэтгэх бөгөөд дуу нь Google (Chrome) эсвэл Microsoft (Edge / WebView2)-ийн яриа таних үйлчилгээ рүү шууд очно. Эдгээр компанийн нууцлалын нөхцөл тэр хэсэгт үйлчилнэ.

Түүх хэрхэн хамгаалагддаг вэ

Таны түүх хэрэглэгч бүрийн тусдаа түлхүүрээр (AES-256-GCM) шифрлэгдэж хадгалагдана. Тэр түлхүүр нь өөрөө тусгай түлхүүрийн үйлчилгээгээр (KMS) хамгаалагдсан.

Текстийг зөвхөн таны өөрийн нэвтрэлтээр ирсэн хүсэлтэд санах ойд тайлна. Админ, ажилтнууд, лог, алдааны тайланд таны текст харагдахгүй.

Тохиргоо → Нууцлал хэсгээс "Түүхийг төхөөрөмж хооронд хадгалах"-ыг унтраавал cloud дахь түүх тань түлхүүрийн хамт бүрмөсөн устгагдана.

AI боловсруулалт

PRO хэрэглэгч AI хэлбэр сонгоход зөвхөн сонгосон текст DeepSeek-ийн AI үйлчилгээ рүү илгээгдэнэ. DeepSeek нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад өгөгдөл боловсруулдаг. Бид AI-д илгээсэн текстийг тусад нь хадгалдаггүй, зөвхөн тоо хэмжээг (token, зардал) бүртгэнэ.

Хэр удаан хадгалах вэ

Устгасан түүхийн бичлэгийн текст шууд арилж, 30 хоногийн дараа бичлэг бүрмөсөн устгагдана.

Хэрэглээний статистик 180 хоног хадгалагдана.

Бүртгэлээ устгавал түүх, төхөөрөмж, хэрэглээний мэдээлэл устгагдана. Төлбөрийн бүртгэл нягтлан бодох бүртгэлийн шаардлагаар хувь хүнийг илтгэх мэдээлэлгүйгээр үлдэнэ.

Таны эрх

Та бүртгэлийн хуудаснаас мэдээллээ харах, засах, түүхээ устгах, бүртгэлээ бүрмөсөн устгах боломжтой.