Татах хуудас

macOS 11+ · Apple silicon, Intel

macOS-д суулгах заавар

Татахаас эхлээд анхны үгээ бичүүлэх хүртэл. macOS хамгаалалтын хэд хэдэн асуулт тавьдаг тул алхам бүрийг зурагтай нь харууллаа. Ихэнх хүн 5 минутад дуусгадаг.

  • ≈ 5 минут
  • Mac-ын нууц үг хэрэгтэй
  • Нэг удаа л хийнэ
macOS-д татахХувилбар 0.1.6 · 2026-09-28
Яагаад анхааруулга гардаг вэ? Amarhan Voice хараахан Microsoft болон Apple-ийн гарын үсэггүй (code signing). Иймээс систем «танигдаагүй app» гэж анхааруулдаг. Энэ хэвийн үзэгдэл. Зөвхөн voice.amarhan.mn сайтаас татсан файлд зөвшөөрөл өгнө үү.

Эхлэхээс өмнө

  • macOS 11 Big Sur эсвэл түүнээс шинэ
  • Apple silicon (M1–M4) болон Intel Mac. Нэг файл хоёуланд нь ажиллана
  • Микрофон: Mac-ын дотуур микрофон, AirPods эсвэл гадаад микрофон
  • Интернэт холболт, voice.amarhan.mn бүртгэл
  • Mac-ын нэвтрэх нууц үг эсвэл Touch ID (зөвшөөрөл өгөхөд асууна)
1

Татаж, Applications руу хуулах

Татах хуудаснаас «macOS-д татах» товчийг дарна. AmarhanVoice_…_universal.dmg файл Downloads хавтас руу татагдана.

  1. 1Downloads хавтаснаас .dmg файлыг давхар товшиж нээнэ.
  2. 2Нээгдсэн цонхонд Amarhan Voice-ийн дүрсийг Applications хавтас руу чирнэ.
  3. 3Finder-ийн зүүн самбар дахь «Amarhan Voice» дискний хажуугийн ⏏ товчоор дискийг гаргана.
Дүрсийг Applications хавтас руу чирнэ.

Анхаар:App-ыг заавал Applications хавтаснаас нээнэ. .dmg дотроос шууд нээвэл зөвшөөрөл, шинэчлэл зөв ажиллахгүй.

2

«Apple could not verify…» цонхыг давах

Applications-аас Amarhan Voice-г анх нээхэд macOS хориглоно. Amarhan Voice хараахан Apple-ийн баталгаажуулалт (notarization)-гүй тул ингэдэг. Үүнийг нэг л удаа хийнэ.

  1. 1«“Amarhan Voice” Not Opened» цонх гарахад «Done» дарна. «Move to Trash»-ийг бүү дар.
  2. 2Дэлгэцийн зүүн дээд булан дахь Apple цэс → System Settings → Privacy & Security руу орно.
  3. 3Доош гүйлгээд Security хэсэгт «“Amarhan Voice” was blocked to protect your Mac.» мөрийн хажуугийн «Open Anyway» товчийг дарна.
  4. 4Mac-ынхаа нууц үг эсвэл Touch ID-г оруулна. Дахин асуувал «Open Anyway» дарна. App нээгдэнэ.
Анх нээхэд гарах цонх. «Done» дарна.
System Settings → Privacy & Security, доод хэсэгт.

Зөвлөгөө:«Open Anyway» товч нь app-ыг нээх гэж оролдсоноос хойш нэг цагийн турш л харагдана. Харагдахгүй бол app-аа дахин нээж үзээд буцаж орно уу. macOS 14 Sonoma болон түүнээс хуучин бол Applications дотор Amarhan Voice дээр Control дарж товшоод «Open», дахин «Open» дарахад хангалттай.

3

Нэвтрэх

Amarhan Voice анх нээгдэхэд хэдхэн алхамтай танилцуулга гарна. FREE, PRO хоёуланд нэвтрэх нь заавал.

  1. 1«Эхлэх», дараа нь «Нэвтрэх» дарна. Таны үндсэн хөтөч дээр voice.amarhan.mn нээгдэнэ.
  2. 2Имэйл, нууц үгээрээ эсвэл Google-ээр нэвтэрнэ. Бүртгэлгүй бол тэндээ бүртгүүлнэ.
  3. 3«Amarhan Voice app-д нэвтрэх» хуудсан дээр имэйлээ шалгаад «Нэвтрэх» дарна.
  4. 4Chrome «Open Amarhan Voice?» гэж асуувал «Open Amarhan Voice», Safari «Do you want to allow this page to open “Amarhan Voice”?» гэж асуувал «Allow» дарна.
  5. 5App автоматаар нэвтэрсэн төлөвт шилжиж, дараагийн алхам руу орно.
Нэвтэрсний дараа хөтөч app-ыг нээх зөвшөөрөл асууна.

Зөвлөгөө:App нэвтрээгүй хэвээр байвал хөтөч дээрх «App нээгдээгүй бол энд дарна уу» холбоосыг дарна.

4

Accessibility зөвшөөрөл (текст оруулахад)

Amarhan Voice таны ярьсныг курсор байгаа газар ⌘V-ээр оруулдаг. Үүний тулд macOS-ийн Accessibility зөвшөөрөл хэрэгтэй. Танилцуулгын үеэр энэ алхам өөрөө гарна.

  1. 1App дээрх «System Settings нээх» товчийг дарна. System Settings → Privacy & Security → Accessibility хэсэг нээгдэнэ.
  2. 2Жагсаалтаас Amarhan Voice-г олж унтраалгыг асаана. Mac-ын нууц үг эсвэл Touch ID асууна.
  3. 3Жагсаалтад байхгүй бол доорх «+» товчийг дарж Applications → Amarhan Voice-г сонгоод «Open» дарна.
  4. 4Зөвшөөрөл өгмөгц app өөрөө мэдэрч дараагийн алхам руу шилжинэ. Дахин асаах шаардлагагүй.
System Settings → Privacy & Security → Accessibility.

Зөвлөгөө:Энэ зөвшөөрөл нь Amarhan Voice-д товч дарах эрх л өгнө. App таны дэлгэцийг уншихгүй, бичсэн зүйлийг тань хадгалахгүй.

5

Микрофоны зөвшөөрөл

Танилцуулгын туршилтын алхамд Control + Option + Space дарж анх ярихад macOS «“Amarhan Voice” would like to access the microphone.» гэж асууна.

  1. 1«Allow» дарна. Микрофон зөвхөн товчлол дарагдсан үед асна.
  2. 2Андуураад «Don't Allow» дарсан бол app-ын мэдэгдэл дэх «Микрофоны тохиргоо нээх» товчийг дарна. Эсвэл System Settings → Privacy & Security → Microphone хэсэгт Amarhan Voice-г асаана.
Анх ярихад гарна. «Allow» дарна.
6

Туршиж үзэх

Control + Option + Space товчийг дарж байхдаа Монголоор ярьж, дуусаад товчоо тавина. Танилцуулгын талбарт текст бичигдвэл бүх зүйл бэлэн.

  1. 1Одоо Word, Gmail, Messenger гэх мэт дурын программд курсороо байрлуулаад ингэж бичнэ.
  2. 2Amarhan Voice дэлгэцийн дээд талын menu bar-т ажиллана. Цонхыг хаахад app унтрахгүй.
  3. 3Компьютер асахад өөрөө эхлэхийг асаахад macOS «Background Items Added» мэдэгдэл харуулж болно. Энэ хэвийн.
7

Шинэчлэлийн дараа

Шинэ хувилбар гарахад app мэдэгдэнэ. «Одоо шинэчлэх» дарахад өөрөө суугаад дахин нээгдэнэ. «Open Anyway»-г дахин хийх шаардлагагүй. Гэхдээ Apple-ийн баталгаажуулалт авах хүртэл шинэчлэл бүрийн дараа дараах асуулт гарч болно.

  1. 1«Amarhan Voice wants to use your confidential information stored in “mn.amarhan.voice” in your keychain.» гэж гарвал Mac-ынхаа нэвтрэх нууц үгийг оруулаад «Always Allow» дарна. Энд таны нэвтрэлт хадгалагддаг.
  2. 2Текст орохоо больсон бол System Settings → Privacy & Security → Accessibility хэсгээс Amarhan Voice-г сонгож «−» дарж хасна. Дараа нь «+» дарж Applications → Amarhan Voice-г дахин нэмээд асаана.
Шинэчлэлийн дараа гарч болно. Нууц үгээ оруулаад «Always Allow».

Анхаар:«Deny» дарвал app нэвтрэлтээ уншиж чадахгүй тул дахин нэвтрэхийг хүснэ.

Бэлэн боллоо

Одоо дурын программд курсороо байрлуулаад товчоо барьж ярихад л болно. PRO бол AI Panel-аар текстээ 8 хэлбэрт эмхэлнэ.

Асуудал гарвал

Товч дарахад гарын хэл (input source) солигдоно

macOS-д Control + Option + Space нь анхдагчаар гарын хэл солих товчлол байдаг. System Settings → Keyboard → Keyboard Shortcuts… → Input Sources хэсгээс «Select next source in Input menu»-г унтраана. Эсвэл Amarhan Voice → Тохиргоо → Товчлол хэсгээс өөр хослол сонгоно.

Текст орохгүй, зөвхөн хуулагдана

Accessibility зөвшөөрөл алга эсвэл шинэчлэлийн дараа хүчингүй болсон. System Settings → Privacy & Security → Accessibility хэсгээс Amarhan Voice-г «−» дарж хасаад «+» дарж дахин нэмнэ. Тэр хооронд текст clipboard-д байгаа тул ⌘V дарж буулгаж болно.

Microphone жагсаалтад Amarhan Voice алга

App микрофон ашиглахыг хүсэж амжаагүй бол жагсаалтад гарахгүй. Товчлол дарж ярьж үзэхэд macOS асуулт гаргана.

«Amarhan Voice is damaged and can't be opened» гэж гарна

Файл татах үед эвдэрсэн байж болно. Хуучин app-ыг Trash руу хийгээд voice.amarhan.mn-ээс дахин татаж суулгана. Дахин гарвал Terminal-д xattr -dr com.apple.quarantine "/Applications/Amarhan Voice.app" командыг ажиллуулаад app-аа нээнэ.

«Текст танигдсангүй» гэж гарна

System Settings → Sound → Input хэсгээс зөв микрофон сонгогдсон эсэхийг шалгана. Микрофондоо ойр, тод ярина. Интернэт холболтоо шалгана.

App-ыг яаж устгах вэ?

Menu bar дахь дүрсээс app-аа хаагаад Applications хавтаснаас Amarhan Voice-г Trash руу чирнэ. Privacy & Security → Accessibility, Microphone жагсаалтаас ч хасч болно.

Windows-д суулгах заавар